"Ээҗин зальврлһн" Хатуһа Сенән Сүкән шүлгәр, Маанин магталын айсар

Эрвена Оргаева Орһан Эрвң "Ээҗин зальврлһн" Хатуһа Сенән Сүкән шүлгәр, Маанин магталын айсар - До.Болдхуяг "Өвөрмонгол" шүлэг[VideoStream] ӨВӨР МОНГОЛ
Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн
Хацар гоо Өүлэн эхийн төрхөм Олхонууд
Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан
Хатдын манлай Бөртийн овог Хонгирад
Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин
Хатгалдахын цагт оройлж ордог Уруд, Мангуд
Эртний өвөг Бодончирын хойчис Баруун, Зүүн Баарин
Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн
Харцгай шувууны жигүүр болон одоход нь
Харууслын шүлэг бичсэн Гилгүүдэй баатрын Сөнид
Тахил тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад
Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос
Авга нарын дээдэс бөх Билгүүдэйн цээжинд
Ахыгаа харвуулсан гуниг амтагдсаар байсан атал
Хага цавчуулсан мөрнөөсөө халуун цусаа савируулж
Хасаг тэрэг үүрч ирсэн бие сэтгэлийн тэнхээ
Даян хааны үр Төрболдын хойчис
Тамчийн талын эзэн Баруун, Зүүн Сөнид
Хожуу үеийн хаадын голомт шийрлэсэн нутаг
Хатан голын хөндий, Алтан хааны Хөх хот
Язгуурын хэл аялгууг ацаг шүдэндээ хадгалж
Яалт ч үгүй үлдээсэн босоо монгол бичгээр
Шандугийн шар талд харууслын дуу зохиож
Цамцан дээрээ бичсэн үнэн зүрхний гуниг
Үхэгт хаан Батмөнхийн зургаан түмэн монгол
Урианхай, Халх, Цахар, Еншөөбү, Түмэд, Ордос
Дөрөөн дээрээ өндийж бичсэн түүх
Дөчин дөрвөн түмний дөрвөн сая үрс
Гартаа бүлтэй бөхчүүдтэй Үзэмчин хошуунд төрж
Гангийн урсгал хашсан ухаант гүн Гомбожав
Аниргүй цэнхэр зэрэглээнээс хоосон чанарыг танисан
Алшаа лхаарамба Агваандандар мэргэд мэргэдийн дээд
Эрдмийн оргилд завилсан Ванчинбалын хөвгүүд
Эрдэнийн сэнтийд заларсан Лувсанцүлтэмийн Цахар
Боржгод түүхийг товчоолсон сэцэн Ломигийн Харчин
Болор эрхийг зангидсан Раашпунцагийн Баарин
Мянган хигээс цацруулсан Дарам гүүшийн Жарууд
Мэргэн гэгээний мэндэлсэн эрэмгий түүхт Уруд
Эрдэнийн товчийг цэцэлсэн Сагансэцэний Ордос
Эрдэмтэн мэргэдээ тоочвол шөнийн од шиг Өвөр Монгол
Хайрлан санагалзах сэтгэлийн агаар нэг асан
Халуут эгчийн бэрлэсэн Оннуудын Бор хот
Харчин ван, Хайсан гүн, Гаадай мээрин
Хамгийн дуунд мөнхөрсөн Нуунзаяагийн төрхөм
Богд Жавзандамбыг гамингийн шоронгоос суллаж
Буяннэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн
Зон олон Горлосоос тодорч гарсан хөвгүүн
Зоригту баатар Тогтохын үлгэр домог шиг амьдрал
Эх нутгаа тэмцсэн Эзнээгийн хуучин Торгууд
Ээдрээ ончроо ихтэй хорьдугаар зууны үймээн
Элгэн садан монголчуудын ам дамжсан яриа
Ийш тийш нүүдэллэсэн эх адаггүй түүх
Байлдаж олсон тусгаар тогтнолын минь төлөө
Баатарлаг үйл, эр зоригийн дууль болоод
Бат гүний гянданд зогсоогоороо нөгчсөн
Баргын манлай ван Дамдинсүрэнгийн хойчис
Далай сайхан хэлээ харь үгтэй хутгаагүй
Дархан муу мянган, Батхаалганы монголчууд
Дайраад ирвэл далай шиг Өвөр Монголын хээр тал
Дасаж суусан нутаг, анд нөхдөө санаж байна
Угсаа гарлаа яривал яахан аргагүй садан
Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд
Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн
Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо

Хөх хот-Улаанбаатар-Бээжин “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, доктор До.Болдхуяг 2012-2014 он

Скачать песню в mp3
Эрвена Оргаева Орһан Эрвң -

Дата: 2015-10-28
Длина: 03:32
Рейтинг: 0
Просмотрено: 663

Полный список музыки Эрвена Оргаева Орһан Эрвң
663

Текст оды целиком и бесплатно:

Ээҗин зальврлһн
Үгнь Хатуһа Сенән Сүкә/ на стихи Хатуева Николая Сеняевича, на мотив Маанин магтала

Дүүвр сәәхн җилмүд
Дөрлдәд, дөглцәд давцхав.
Үлдсн насан эдләд,
Үрн садан дөңнәв.

Давтвр
Ом мани пад ме хум/4д.

Альвн ачнр зеенрән
Альхн деерән өскнәв.
Уха, тома зааҗ,
Уңгинь батлҗ сурһнав.

Давтвр

Ачнрм олн болтха,
Аавиннь нер дуудултха.
Арслңгин чидлтә болтха,
Атхсан бичә тәвтхә

Давтвр
Ээҗдән эңкр зеенрән
Элкндән шахҗ таалнав.
Наһц - аавнь йөрәтхә,
Наснь ут болтха

Давтвр

Ааав ээҗнь зальврҗ
Ачнр зеенрәрнь байрлтха.
Көл - һаран амраҗ,
Көлсән арчад суутха.

Давтвр

Теңгр - Бурхд хәәрлҗ,
Тегш өсәд бостха.
Эврә күүнә гилго
Эрүл менд йовтха.

Давтвр

До.Болдхуяг "Өвөрмонгол" шүлэг[VideoStream]

Другие классные песни

  • Английские песни для детей английский олфавит
  • английские песни Belive Me
  • Английские песенки для малышей Old MacDonald
  • Английские песенки для малышей If You're Happy And You Know It
  • Английские песенки для малышей The Wheels On The Bus текст
  • Английские песенки для малышей Eensy Weensy Spider
  • Английские футбольные хулиганы поют Savage Garden - I"ll be your dream
  • Английские песенки для малышей if you are happy and you know it
  • Английские песни для детей Old McDonald Had a Farm, Ia-Ia-O
  • Учим английские слова Урок 1
  • Английские песенки для малышей Head, Shoulders, Knees, and Toes
  • Английские песенки для малышей I'm a Little Teapot

Все комментарии на сайте (0)

Добавить сообщение

Проверка на ботов: